“Цэлмэг тэнгэр” трейллерээ цацлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“Цэлмэг тэнгэр” трейллерээ цацлаа











Швед улсад зураг
авалтаа хийсэн Цэлмэг Тэнгэр” Монголын уран сайхны кино өчигдрөөс албан ёсны
трейллерээ цацаж эхэллээ.
"Жи энд Жи" энтертайнмэнт болон
"Логик" фильм студийн хамтын бүтээл болох харийн нутагт ажиллаж амьдарч буй монголчуудын амьдралыг харуулсан тус киноны гол дүрд залуу жүжигчин Б.Гэрэлчулуун,
О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Соёлын
тэргүүний ажилтан, жүжигчин
Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай Швед
улсын жүжигчин Ханс Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар
тогложээ.   Өнгөц харахад
инээдмийн гэмээр уг кино далд утгаар ихийг өгүүлж, төрсөн нутгаа, эх орноо өөр өнцгөөс харж, хайрлах сэтгэлийг танд төрүүлэх болно.

Сонирхуулахад, уг
к
иноны дуунуудыг дуучин Б.Маралжингоо, залуу дуучин Заяа нар дуулсан ба ‘’Цэлмэг Тэнгэр’’, ‘’Хэнд ч
өгөхгүй’’ нэртэй эдгээр
дуунууд нь Fm радиогоор цацагдаж байгаа юм. “Цэлмэр тэнгэр” киноны нээлтийн тов
одоогоор хараахан зарлагдаагүй байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж