
Монгол улсын хэмжээнд 8000 гаруй хараагүй иргэд байдгаас Ховд аймагт 300 гаруй хараагүй иргэд оршин сууж байна. Хүн хараагүй болсноор мэдээлэл авах боломжийнхоо 80 хувийг алдсан байдаг гэнэ. Иймд тус мэдээллийн төв нь эдгээр хараагүй иргэдийг бүх төрлийн мэдээллээр хангаж , сурч боловсрох , хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр бие даан оролцоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн брайль бичгийн болон орон зайн баримжаа олгох сургалт явуулахаас гадна нийгмийн халамжийн хууль тогтоомж, холбогдох хууль эрх зүйн талаарх мэдээллээр хангах түүнчлэн брайль болон ярьдаг номын сангийн үйлчилгээг үзүүлэх юм.
Г.Пүрэвганди