Нялхсын сувилалд витамин бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Нялхсын сувилалд витамин бэлэглэв

Өчигдөр тохиосон “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд Олон Улсын “Актавис” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан “Нялхсын клиник сувилалд”-д зочлон, тус төвийн бяцхан иргэдэд нэг сарын хэрэглээний витамин гардуулан өглөө. “Актавис” компани нь эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг ба Нялхсын клиникийн төвийн 70 бяцхан хүүхэд тус бүрт шинэ худалдаанд гарсан “Actavit” витаминыг бэлэглэсэн байна. Энэхүү “Actavit” витамин нь хүүхдийн насны онцлог бүрт зохицон нэг өдрийн хэрэглээний витамины хэрэгцээг бүрэн хангадгаараа энэ төрлийн бусад витаминуудаасаа давуу талтай ажээ. Эцэг эхийн хайр энэрэл үгүйлэгдсэн эдгээр бяцхан иргэдэд тус компанийн хамт олон өглөгийн гараа сунган нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж бусдыгаа уриалан дуудсан юм.

“Нялхсын клиник төв”-д 21 аймаг, хотуудын нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар дөрвөн ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж