
Хотын төв орчмын дулааны шугам хагарч, зарим албан байгууллагын халаалт тасалджээ. Дулааны төв шугамаас Соёлын төв өргөө рүү салаалсан шугам даваа гаригийн шөнө хагарснаас дулааны шугамны нэг салааг хаасан байна. Одоогийн байдлаар Соёлын төв өргөө, "Туушин" компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг зарим албан газрууд дулаангүй байгаа аж. Дээрх дулааны шугамыг солилгүй удсан учраас элэгдэлд орж хагарсан гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс гурван метр орчим шугамыг шинээр сольж тавих ажлыг хийж байгаа аж. Шугам солих ажлыг өнөөдөр дуусгаж, хязгаарласан хэсгүүдэд дулааныг хэвийн өгч эхлэх юм байна.
С.Отгон