Ахмадинеджадыг мөнгө завшсан хэргээр байцаана

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Ахмадинеджадыг мөнгө завшсан хэргээр байцаана

Махмуд Ахмадинеджад. Фото AFP    

Ираны парламент банкны зээлтэй холбоотой асар их хэмжээний мөнгө завшсан хэргээр парламентад дуудагдан байцаагдахаар болж байна. Наад зах нь парламентын 73 гишүүн ерөнхийлөгчөөс мөнгө завсан хэргээр байцаалт авах албан бичигт гарын үсгээ зуржээ.

Ираны Үндсэн хуулийн дагуу 290 гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсгээ зурахад ерөнхийлөгчийг байцаалтад дуудаж болдог.

Ахмадинежад парламентад байцаагдсан Ираны анхны ерөнхийлөгч болохоос гадна энэ залилангийн хэргийн дагуу түүний Засгийн газрын Сангийн сайдыг шүүхээр болж байна. Түүнд албан ёсны ялыг арваннэгүгээр сарын 1-нд сонсгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж