“Долоо дахь тэрбумын талаар НҮБ ялимгүй яарчээ”

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“Долоо дахь тэрбумын талаар НҮБ ялимгүй яарчээ”

Аравдугаар сарын 31-нд дэлхийн долоон тэрбум дахь хүнийг НҮБ эх барин авлаа. Харин эрдэмтэдийн үзэж буйгаар тэд энэ үйл явдалдаа арай яарсан бололтой. Венийн Хүн ам зүйн институтын Хүн амын тоо ба динамикт дүгнэлт хийх лабораторийн эрхлэгч Сергей Щербовын ярианаас танилцуулж байна. 

Долоон тэрбум дахь хүн хаана төрөв?

ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бие төлөөлөгчийн албанаас дэлхийн долоон тэрбум дахь хүн  Петропавловске-Камчатск-т төрлөө гэж зарласан байв. “НҮБ-ын Хүн ам, угсаатны салбарын сангийн болон Оросын статистикийн албаны шийдвэрийн дагуу дэлхийн долоон тэрбум дахь хүний сертификатийг 2011 оны аравдугаар сарын 31-ний өдөр эхлэн төрсөн хүүхдэд олгох ёстой. Аравдугаар сарын 31-ний шөнө орон нутгийн цагаар 00:19-д №1 Петропавловск-Камчатскийн нэгдүгээр төрөх газар Александр нэртэй хүү төрлөө. Жин нь 3600 грамм” гэж баримтад өгүүлжээ.

Үүний хажуугаар ИТАР-ТАСС агентлаг ба “Россия 24”  телевиз долоон тэрбум дахь хүүхэд Калининград хотод төрсөн гэж зарлав. Николаев Петр Алексеевич гэдэг хүү орон нутгийн цагаар 00:02-д төрсөн ба өндөр нь 50 см, жин нь 3 кг 60 грамм гэнэ.  Харин энэ өдөр Белорусьт төрсөн бүх хүүхдэд дэлхийн долоон тэрбум дахь хүн гэсэн гэрчилгээг олгох гэнэ.

Дэлхийн хүмүүсийн тоог хэрхэн гаргадаг вэ?


Үүний тулд тусгай загвар байдаг. Эхлээд дэлхийн өнөөгийн хүн амын тоог тооцох хэрэгтэй. Үнэлгээ байгаа цагт дүгнэлтийг гаргаж болно. Хүн амын үнэлгээг тооллогууд ба бүртгэлээс авна. Хөгжлийн төвшин хангалттай орнуудад төрөлт ба үхлийн тухай, шилжилтийн талаар (цагаач бүр бүртгүүлээд байдаггүй тал бий) мэдээлэл орж байдаг хүн амын бүртгэл байдаг. Хүн амын тооллого нь арай нарийн биш эх сурвалж. Хятад, АНУ, Орос зэрэг орнуудад тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг. Энэ тооллогын үер давхар тоололт эсвэл тооллого орохгүй байх явдал байнга гардаг. Тооллого тогтмол биш, бүгд хамрагдаагүй Африкийн орнууд байгаа. Тэнд хүн амын тооллоготой мантай, идэх хоолгүй байна.

НҮБ-ын Хүн ам, угсаатны салбарын сан дэлхийн улс орны хүн амын тоог үнэлэхээр оролддог. Тэд эрдэмтдийн тусламжид тулгуурлан ажилладаг. Хүн амын тооны үнэлгээг гаргах нь хямдгүй ажил. Ирээдүйн дүгнэлтийг гаргахаар авсан эхний эх сурвалж нь тэр болгон яг таг байдаггүй. Хүн амын өнөөгийн тоог гаргахад бүх орнуудад тооллогын техник таарахгүй. Жишээлбэл, нэг хүүхэдтэй гэр бүлийн бодлого явуулдаг Хятадад хоёр дахь хүүхэд нь бүртгэгдэхгүй байх нь их. Тиймээс Хятадад төрөлтийн тоо нь бодит байдлаас бага байгаагаас албан ёсны тоогоо тэд бодитоос арай дээгүүр авдаг. Эрдэмтэд Хятадын төрөлтийн коэфицентыг 1,4-1,5 гэж үзнэ. Албан ёсны мэдээ нь түүнээс арай дээгүүр. НҮБ бол албан  мэдээг нь авдаг. 

-Ийм байхад НҮБ нэг хоногийн зөрөөтэйгээр дэлхийд долоо дахь тэрбумын хүн төрнө гэж хэлж байна гэж үү?

-Мэдээж, үгүй. НҮБ-ын сүүлчийн дүгнэлт нь 2010 оны хүн амын тооны үнэлгээгээр хийгдэж байгаа. Энэ мэдээлэл нь янз бүрийн эх сурвалжид тулгуурласан байгаа. Тиймээс дэлхийд хэзээ долоон тэрбум дахь хүн төрнө гэсэн дүгнэлтэд түүнийг хийхэд авсан эхний эх сурвалжийн тодорхойгүй үнэлгээ нөлөөлнө. Ирээдүйн төрөлт ба үхлийн талаарх бидний төсөөлөл нь урт хугацааны дүгнэлтэд маш хүчтэйгээр нөлөөлдөг. Тиймээс нэг хоногийн зүрүүтэйгээр юуг ч хэлж болохгүй юм.

Хүн ам зүйн судалгаа дүгнэлт хийдэг эрдэмтэд, манай институт ч гэсэн ирээдүйн төрөлт, үхэл, шилжилтийн тухай таамаглал авахдаа нэлээд чөлөөтэй. НҮБ-ын Хүн ам, угсаатны салбарын тасаг албан ёсны статистикт  тулгуурлах ёстой. Жишээлбэл бид Хятадын төрөлтийн бага байгаа тухай илүү бага тоог хэрэглэдэг. Тэнд 2010 онд хүн амын тооллогоор НҮБ-ын өөрийн дүгнэлтдээ ашигладгаас ч бага төрөлтийн тоо гарсан байлаа. Иймэрхүү зүйл бусад орнуудад ч байдаг. Тиймээс өнөөгийн ирэх арванхоёрдугаар сараас дараагийн жилийн аравдугаар сарын хоорондын долоон тэрбумын тоо гарна гэсэн тооцоотой бол бидний тооцоогоор долоон тэрбум дахь хүн ирэх жилийн гуравдугаар сарын дундуур төрөх ёстой. АНУ-ын Хүн амын тооллогын товчоо ч долоон тэрбум дахь хүний төрөлт ирэх жилийн гуравдугаар сарын сүүлчээр гарч ирэх ёстой гэж үзсэн байгаа. 

-Тэгвэл, аравдугаар сарын 31-ний үйл явдал “үзүүлэх тоглолт” хэрэг үү?

-Зарчмын хувьд хэдэн сар гэдэг нь юу ч биш. Хамгийн чухал нь дэлхийн хүмүүс бид тав ч биш, нэг ч биш, долоон тэрбум гэдгийг мэдэрч байгаад л оршино. Энэ бол чухал юм. чухал. Энэ бол боловсролын чухал ашиг юм. Гэхдээ аравдугаар сарын 31-ний арга хэмжээнд НҮБ хэтэрхий яарсан юм шиг байгаа юм. Юунаас болсныг бүү мэд.

-НҮБ бидэнд сануулж байгаа шиг 10, 15 тэрбум хүнтэй болно гээд 2050 эсвэл 2100 оны дүгнэлтийг хийж болох уу?

-Урт хугацааны дүгнэлтийн талаар ярьж байгаа болохоор энэ чинь сонирхолтой юм байна. Тэднийг хийдэг, хийхгүй байх ч аргагүй. Бүр 2300 он хүртэл хийгээд байгаа шүү дээ. Богино хугацааны дүгнэлтэд хүн амын суурь үзүүлэлт нөлөөлдөг. Харьцангуй урт хугацаанд бол бид яг нарийн мэдэхгүй учраас таамаглал хэрэглэдэг. Үүний гол дутагдал нь ирээдүйн төрөлт ба үхлийн талаар мэдэхгүйд оршино. Төрөлтийн төвшин нь эмэгтэйчүүдийн хэдэн хүүхэдтэй байх хүслээс хамаатай. Мөн түүнд хүн амын насны байдал нөлөөлдөг. Төрөх насны эмэгтэйчүүдийн тоо их бол төрөлт төдий чинээ их байна. Гэхдээ энэтхэг эмэгтэйчүүд 2030 онд хэдэн хүүхэдтэй байхыг хэн мэдлээ?  Бидний загварууд нь “хүн ам зүйн шилжилт” гэдэг онолд тулгуурладаг. Ямар ч хүн амд нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран үхлийн ба төрөлтийн коэффицент буурдаг. Олон судлаачид төрөлтийн коэффицент нь эхийн үе нь охидынх нь үетэй тэнцүү байх шилжилтийн төвшинд хадгалагдан үлдэнэ гэж үздэг. Одоо бол Европын олон орнуудад төрөлтийн төвшин энгийн үе шилжилтээс хамаагүй доогуур байгаа.

Харин хүн ам зүйн шилжилтийн тийм “хуваарь” бүр нь дүгнэж буй хүн амын ерөнхий тоонд том ялгааг гаргадаг. Жишээлбэл, 25-30 жилийн өмнө Иранд нэг эмэгтэй долоон хүүхэд төрүүлж байв. Ямар ч мэргэжилтэн 30 жилийн дараа тэнд  төрөлт 3,5-4 гэсэн төвшинд байна гэж үзсэн юм. Харин өнөөдөр төрөлт эрс унан нэг эмэгтэйд хоёр хүүхэд ноогдож буй. Тэр нь эмэгтэйчүүдийн боловсролтой хамаатай. Ирээдүйн үхлийн коэффициентын өөрчлөлтийн үнэлгээ илүү ээдрээтэй байж болох юм. Хэдийгээр хөгшин хүмүүсийн тоо хүн амд их бол үхлийн хэмжээ мөн л тийм байх ёстой гэдэг. Эрдэмтэд хүний амьдралын биологийн үйл ажиллагааны хугацааг тогтоох талдаа тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр л байна. Одоо бол тэр үнэлгээ нь 90-120 жилийн хэлбэлзэлд байгаа. Нөгөө талаас үхлийн коэффицент ч өсч болох юм. Африкийн зарим орнуудад хүн амын 35 хувь хүртэл өвчилсөн ХДХВ/ДОХ-ын нөлөө үхэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг ч тодорхойгүй. Эсвэл дайн тулааны үр дагавар байна.

-Тэр хүчин зүйл нь тодорхойгүй бол урт хугацааны дүгнэлт хийх хэрэгтэй юм уу?

-Хүн амын тоо нь ойрын болон ойрын биш ирээдүйд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа ба хүрээлэн буй орчны хамгаалалтад нөлөөтэй. Нийгмийн даатгалын системээс гадна үйлдвэрлэл ба хүнсний хуваарилалт, эрчим хүчний зарцуулалт, эрүүл мэндийн систем зэрэг хүчин зүйлд нөлөөлдөг. Хөрөнгө оруулалтын бүтцэд хамаатай зарим шийдвэрүүдэд хүн амын тоо, дүгнэлт хэрэгтэй. Бас цаг уурын өөрчлөлтүүд ч нөлөөтэй.

-Тэгээд, ойрын 50–100 жилд дэлхийн хүн амын тооны дүгнэлт ямар байх бол?

-Өнөөдөр НҮБ өөрийн дүгнэлтээ өөрчлөөд байна. Тэдний өмнөх мэдээгээр өсөлтийн оргил нь 2070 онд гэж байсан юм. Одоо НҮБ 2100 он гэхэд хүн амын тоо 10 тэрбум болно гэж хэлж байна. Бүх орнуудад нэг эмэгтэйд 1,85 хүүхэд байхаар  НҮБ үзэж байв. Гэтэл гэнэтхэн л нэг эмэгтэйд 2,1 төрөлт байна гэж дүгнэлтээ өөрчилжээ. Бидний үзэж байгаагаар  тэр нь арай хэтрүүлсэн хэрэг болж байна.

-НҮБ-ын энэ шийдвэр юутай холбоотой бол?

-Ойлгомж байхгүй. Магадгүй, улс төрийн шийдэл ч юм уу. Ямар нэгэн шалтгаангүй байхад 2,1 гэсэн үзүүлэлт гаргаж ирэх нь хачирхалтай.

-Эрдэмтдийн дүгнэлт ямар байна вэ? XXI зууны сүүлчээр бидний тоо хэд болох бол?

-Манай дүгнэлтээр оргил үе нь 2065-2090 онуудад байх болов уу. Энэ үеэр дэлхийн хүмүүсийн тоо есөн тэрбум орчим байх бололтой. Түүний дараа төрөлтийн уналт эхлэнэ. Энэ зуунд хамгийн олон хүнтэй болно гэсэн магадлал нь 84-85 хувьтай байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж