Хонгор сумын тариаланчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Хонгор сумын тариаланчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

Дархан-Уул аймгийн Орхон сумынханд мэдээлэл дутагдаж байна. Аймгийн Засаг даргатай саяхан тус суманд ирж уулзалт хийн, ажил байдалтай танилцлаа. Хонгор сум нь газар тариалангийн гол бүс нутгийн хувьд энэ жил арвин ургац авсан. Харин борлуулалтын талаар энэ уулзалт дээр хөндөгдсөнгүй ээ. Түүнчлэн газар тариалангийн салбар нэг хэсэгтээ уналтанд орсон онуудад нийгмийн даатгалаа бөглүүлж чадаагүйгээс тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тариаланчид, механикчид тус суманд олон байна, үүнийг шийдвэрлэж өгөөч хэмээн тэд аймгийнхаа Засаг даргад уулзалтын үеэр хандсан юм.  Хөдөө багт байгаа малчиддаа анхаарах, тэнд дэд бүтэц бий болгох хэрэгтэй гэсэн саналыг ч тус сумын иргэд хэлж байлаа. Мөн сумын хүн эмнэлэгт эм тариа байдаггүй, биеийн тамирын материаллаг бааз гэх юмгүй, сумын соёлын төвд мэргэжлийн хүмүүс байхгүй гээд иргэдийн санааг зовоох асуудал олон байгаа талаар иргэд санал бодлоо хэлсэн юм.

У.Гэгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж