
Тоглолтын хоёрдугаар хэсэгт Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн хөгжмийг Родион Шедрин дан утсан хөгжим болон цохивор хөгжмийн хамтлагт хөрвүүлэн найруулсан “Кармен Сюита”-г анх удаа эгшиглүүлэх аж. Москвагийн их театрын тайзнаа 1967 онд нэгэн том үйл явдал болсон нь нэг үзэгдэлт “Кармен” балет байв. Гол дүрд нь дэлхийн алдарт бүжигчин Майя Плисецкая бүжиглэж, Кубын алдартай бүжиг дэглээч Альберто Алонсо энэ балетыг дэглэсэн юм. Энэхүү бүтээл нь сэтгэлийн хөдөлгөөний эрс тэрс өөрчлөлтийг маш нарийн хөгжмийн хэллэгээр гаргаж чадсан агуу бүтээл болсон ба хөгжмийн болоод балетын түүхэнд нэгэн гоц шигтгээ бүтээл болж чаджээ. Энэхүү гайхалтай бүтээлийг зууны манлай удирдаач Ж.Чулуун агсны хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Ч.Чинбат Р.Шедрины “Кармен Сюита”-г Родион Шедрины партитурт заагдсан хөгжимчдийн тоог бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглох гэнэ. Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын утсан хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн ХБК-ийн симфони найрал хөгжим, Монголын нэрт хөгжимчин, сурган хүмүүжүүлэгч багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригтын цохивор хөгжмийн хамтлаг оролцох нь ээ.