Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдах юм байна. Эдгээр байнгын хороогоор гол төлөв Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг салбар салбарынхаа хүрээнд хэлэлцэх аж. Гэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Технологийн инновацийн үйл ажиллагааг – дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Патентын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Технологи дамжуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Инновацийн тухай, Шинжлэх ухаан, – технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
"Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл – /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл – /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

"Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл – /анхны хэлэлцүүлэг/;
-Бусад.

3.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд,  /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

"Эдийн засгийн хөгжлийн хамтын – ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах  Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улс болон Коморосын Холбоот Улстай дипломат харилцаа тогтоох тухай – /зөвшилцөх/;

Гамшгаас хамгаалах тухай хуульд – өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

-Дипломат төлөөлөгчдийн газруудын байршил, орон тоо, үл хөдлөх хөрөнгийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээллийг сонсох.

4.     Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд, /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж