Яамдууд спортоор өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Яамдууд спортоор өрсөлдөв

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд анх байгуулагдсан таван яам хоорондын таван цувралын дөрөв дэх удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсад Орчин үеийн Дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ГХЯ-ны зохион байгуулсан дартсын тэмцээнд нийт 25 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцээнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нээж үг хэлсэн юм. Тэмцээний үеэр таван яамны удирдлагын дунд тэмцээн зохиогдлоо. Тэмцээнд СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр түрүүлсэн бол ЗГХЭГ-ын Захиргааны хэлтсийн дарга Б.Доньжчимбүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар нар дэд, удаах байрт оров.  
 
Дартсын багийн тэмцээнд ГХЯ-ны баг амжилттай оролцож Тэргүүн байрыг эзлэн цом, алтан медалийн эзэн болов. ХЗДХЯ-ны баг тамирчид дэд, ЗГХЭГ-ын баг тамирчид удаах байрт орлоо.

Тав дахь цуврал-Гар бөмбөгийн тэмцээнийг БХЯ 2011 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Энэ тэмцээний дараа аль яамны баг цувралыг тэргүүлсэн нь тодрох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж