Хэн үндэсэрхэг үзэлтэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хэн үндэсэрхэг үзэлтэн бэ?

Энэ нийгэмийн гол тулгуур ноён нуруу болсон монголын залуучууд. Өнөөдөр дэлхийгээр тархан олон ороны амьдарал соёл иргэншилтэй танилцан амьдарахын эрхээр тэдэний голд  өөрсөдийн орон зайг үүсгэн янз бүрийн хэл сурцагаан амьдарч байна.Тэгээдэч бид өдөр болгон өөр өөр улсын,өөр өөр хэл яриа,үзэл бодол,шашин шүтэлэг,соёл боловсоролтой хүмүүстэй танилцаж байна. Өнөө үед бидэнд тулгараж байгаа нэгэн зүйлэн расизим буюу удам угсаа,хэл яриа,шашин шүтэлэг,арьс өнгөөр ялгаварлан гадуурхах юм. Би олон газар явж олон хүмүүстэй уулзан учир ч энэ дэлхий дээр байдаг өчнөөн олон үндэстэн ястантай тааралдаж явахдаа расизим гэж юманд олон удаа хохирож мөн хохирон явсан тул та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үндэсэн дээр уг зүйлийг бичихээр шийдэв.
Юуны өмнө бид энэ дэлхий дээр монгол хүн ганцаараа биш гэдэгийг сайн санаж явахыг мэдэхэд илүүдэхгүй юм.Өнөөдөрийн бидний амьдарч байгаа дэлхий мань үндэсээрээ өөрчилөгдөж байна.Баян ёвропын улсууд өөрсөдийн хил гайлаа нэгтэгэн нэгэн том улс орон болж  байгаан манай монголчуудад таатай нөлөөлөн. Олон зуун залуучууд өдөрөөс өдөрт шенгенд нэмэгдэн ирж байна. Гэвч зарим нэгэн хүмүүс өөрсөдийн үзэл санаа,үндэс угсаанаасаа болон хохирох бол жийрийн үзэгдэл мэт болж байна.Энэ бүхэний буруун монгол хүн та өөрөө байдагт битгий эргэлзээрэй.
Тэгэхээр би мэдээж өөрөөсөө эхэлэе.Би бол хувиа хийчээсэн зантай зүгээр сууж байгаад ахиухан мөнгө олохыг боддог шуналтай хурдан түргэн хөдөлгөөнтөй овсогоо зальтай муу юмыг хурдан сурдаг аятайхан хог байсан ч хажуугааран зүгээр гарч явж чаддаггүй ичэн мичэн гэсэн ойлголт бол бүүр байхгүй яман омогтой хэлийн мэдэхгүй байж хэрэлдэх дуртай сул юмыг гаргаахгүй харин ч муусайн эвдэрхий хэмхэрхий машиныг бол хямдахан аваад засаад унчихан юуун даатгал маатгал цагдаад баригдахгүй бол явжил байна архи хөөрхөн уух дуртай агсан тавиад аван согтоод ирэхээрээ нөгөө чингисээ яриад цээжээ нүдчихэн 3-4 үүлээ бол хүмүүс өдөж байгаад зодолдоод аван за тэгээд өөрөө өөртөөч ёстой үйлчилэн тэр дэлгүүрт ороод өнгөтөйгөөсөн шилээд аван аа нээрээ мөнгө төлөхөө мартаад өвөртөө хийгээд аваад гарчихан монгол хүн юм чинь зайтай тэрийгээ аваачаад зарчихаа мэдэн за тэгээд цаашлаад байвал бөөн юм нээрээ би мартах шахаж нэрээ овогоороо солисон нээх их зовсон хятад болоод цагаачилж орхисон хэлийн мэдэхгүй юм чинь басч үгүй  өвөр монголоо гээд гүрийн шүү шинээр ирсэн монголчууддаа заагаад сурагчихан дотортой цүнх соронз хоёроо бол харин ч хэнээс ч илүү хэрэглэж мэдэн гэх мэтээр бичивэл монголд байгаа хүн та гайхаж магадгүй.Энд бол зүгээр жирийн үзэгдэл бүгдэл ингэж амьдардаг би ч гэсэн мөн адил үнэн юмыг нуугаад яаахавдээ.Таны ах дүү хамаатан садан найз нөхөд чинь энэ Ёвроопод байдаг бол хөөрхий тэдэнийг битгий зовоогоорой хэцүүл юм хийж явдаг хүмүүс шүү.
За тэгэхээр бид нар расизам гэдэг юманд өртөөд байгаа билүү.Үнэн хэрэгтээ бол үндэсэрхэг үзэлээрээ бол монголчууд бол бүүр толгой цохино.Хас тэмдэг ханцуйндаа зүүсэн халзан толгойтой урт урт савхин дээл өмссөн хүмүүс ч харин энд нэгч харагдахгүй.Харин би хааяа Facebook гэдэг сайтруу орохоор тэнд жинхэн тийм улсуудаар дүүрэн байх юм.Тэд нар чинь нөгөө монголчууд инээж ирээд монголын тугаа барисан мөртөлөө ханцуйндаа хас тэмдэг зүүгээд үсээ хусаад урт савхин дээл өмсөж хар нүдэний шил зүүж гангардаг моод юм байх.Надад тайлбарлаж өгч байна.
-Хас тэмдэг бол угаасаа монголчуудын сүлд байсан юмалдаа харин энэ Гитлер гэдэг нөхөр асуухгүй аваад хэрэглэж ирсэн байгаа юм.Одоо бид нар түүхээ эргүүлэн сэргээж хас тэмдэгээ тахин шүтэх цаг болсон гэж огт юм бодсон шинжгүй хариулаж байгаа залуутай би таарчил явлаа.Үгүй хүүхээ хас тэмдэгээ сэргээгээд барилгүй яаахавдээ харин үсээ хусаад ханцуйндаа зүүдэгэн тэр дээр үед тэгэж байсан гэж боддог юм биш биздээ. 30-40 өөд оны нацизам гэдэг юм дурайгаад байгаа юм бишүү. Тэр үед энэ герман гэдэг үндэстэн чинь хүчирхэг болсон шалтагаан байна.Чи ч зурагтаар өчнөөн үзээ биз.Дэлхийн эдийн засаг дампуурч байх үед Гитлер гэдэг нөхөр "Майн кампф " буюу Миний тэмцэл гэдэг номыг зохион гарч ирсэн гэдэгийг.Уг ном худалч,тэнэг,аймхаачуудыг устаган цэвэр цусаны арий үндэстэнгүүд бүгдийн дээр байх ёстой хэмээн тунхаглаж чадсан бөгөөд.Дэлхийн эдийн засагын хямрал еврей үндэстэний гарт цуглараж байна хэмээн тэдэнийг цэвэрлэх бодолго явуулсанаар Дэлхийн 2 р дайн болж 30 сая гаран хүмүүс амь үрэгдэлээ гэж ярихыг сонссон баймаар эсвэл үсээ хусахдаа хамт хусаад хаясан юм болуу хүүхээ.. За тэгээд цаашаа явая монгол хүн болохоор үндэс угсаа түүх соёл газар нутагаа хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм бээ.Гэхдээ бас хэмжээ баймаардаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн аймгууд дахь томилолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр Дорнод аймагт ажиллах үеэрээ Халх гол суманд загвар аж ахуй байгуулах төслийн явцтай танилцаж, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
4 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 2011 -2019 онд гурван үе шаттайгаар төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд мах, сүүний үхрийн ферм, гахайн ферм, хүлэмж, усалгааны систем, сүү боловрсуулах цех, агуулах зоорь баригдахаас гадна хүнсний ногоо, ногоон тэжээл тариалдаг мал аж ахуй, газар тариалан хосолсон орчин үеийн цогцолбор босох юм.
“Загвар аж ахуйг байгуулснаар энэ суманд 3 мянга орчим ажлын байр шинээр бий болно. Аж ахуйг дагаад цэцэрлэг сургууль баригдана. Буйр нуурыг түшиглээд аялал жуулчлал хөгжих боломжтой. Бидний хийж байгаа тооцоогоор Халхголын бүс нутагт байгуулах аж ахуй жилд 864.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 35.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулна” гэж КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ли Дунг Гү танилцууллаа.

Энэ хүн чинь бидэнд ашигтай юм хийж байгаа юм бишүү.Тэгсэн тэр доорон зүгээрэл бөөн муулан энэ Элбэгээ хайран малын бэлчээр үрэхэн ч гэх шиг Сологосуудад хамаг юмаа зүгээр өгөхөн алив хүмүүсээ жагсая хувьсгал хийе ч гэх шиг юм бичиж байгаа хүмүүс тэр чигтээ байх юм бүүр тэр солонгос америк ёвроопоос ичих ч үгүй ингэж бичиж байгаа манай монголчууд яаанадаа.

30-40 мянган монголчууд Солонгос улсад ажилаад амьдараад байж байгаа тэд нарыг буцаагаад аваад ирэе тэгээд тэр халх голд ногоо могоо тариж яаадаг юм.Бүгдээрээ улаанбаатартаа шаваад утаандан хордоод хурдан чад хийсэн дээрүү тэгвэл тэр харамлаад байгаа хоосон тал чинь цөл болох байлгүй.

http://oitgel.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж