Туркт эрэн хайх ажлыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Туркт эрэн хайх ажлыг зогсоолоо

Туркт газар хөдлөлтийн гамшигт өртсөн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа зогсчээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр, 10-р сарын 23-нд Ван мужид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртөж амь насаа алдсан хүний тоо 601-д хүрсэн бөгөөд гэмтэж бэртсэн хүний тоо ойролцоогоор 4150-иар тоологдож байгаа юм.

Газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн Эжиш хотод аврах ажиллагаа 10-р сарын 30 хүртэл үргэлжилсэн бөгөөд хэд хэдэн хүнийг аварч чадсан юм.

Тэдний дотор дөрвөн хоног буюу 91 цаг нурангид даруулж хэвтсэн 19 настай залууг аварсан билээ. Засгийн газар аврах ажиллагааг гадны тусламжгүйгээр бие дааж явуулна гэж байсан ч ОХУ-аас "Ил 76" ачааны онгоц дүүрэн хүмүүнлэгийн тусламж авсан байна.

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж