Хилчдийн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хилчдийн уулзалт боллоо

ОХУ-ын Кызылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа Владимир Анатольевич Корецский тэргүүтэй төлөөлөгчид Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн удирдлагуудтай уулзав. Хоёр улсын хилчдийн уулзалтын үеэр хилийн асуудлаар байгуулсан гэрээг хамтран хэлэлцэж, 2012 онд хийгдэх ажлын гэрээгээ баталжээ.

Хоёр улсын хилчид хамтран ажилласны үр дүнд 2011 онд Тува, Монголын хил дамжин гардаг малын хулгай өмнөх жилүүдээс буурсан байна гэдгийг бүрэн эрхт төлөөлөгч онцлон тэмдэглэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж