Азид газрын тосны үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Азид газрын тосны үнэ нэмэгдлээ

Ливид өрнөж буй үймээн самуунаас болж, газрын тосны хомсдол үүсгэх вий гэсэн айдас Азид газрын тосны үнийг нэмэгдүүлээд байна. Түүхий нефтийн үнэ хоёр жил хагасын хугацаанд нэг баррел нь 116.44 ам.долларт хүрч байсан юм. Одоогоор Европийн зах зээл дээр Ливи газрын тосны экспортоор тэргүүлж байгаа бөгөөд түүхий нефтийн жишиг үнийг тогтоож байна.

Түүхий эдийн  зах зээл Ливид болж буй үйл явдлаас үүдэн OПЕК-ын гишүүн орнуудыг газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг ажигласаар байна.

Өнгөрсөн мягмар гаригт  газрын тос үйлдвэрлэгч орнуудын холбоо газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар шуурхай хуралдаан зохиох тухай хэлэлцсэн юм.

Гэсэн хэдий ч үнэт цаасны зах зээл дээр Японы Nikkei 225 индекс 1.1хувиар, Өмнөд солонгосын KOSPI 1.2 хувиар буураад байна. Лондон, Парис, Франкфуртын үнэт цаасны зах зээлд ханш тал хувиар буурчээ.

Харин Wall Street-д the Dow Jones-ын индекс 0.4 хувиар буурсан ч оройдоо тогтворжсон байна. 

НАТО-ын батлан хамгаалахын сайд нар Ливид өрнөж буй үйл явдлыг авч хэлэлцэхээр Бруссельд өнөөдөр уулзах юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж