Каддафийн армийн зэвсэг хаачсан нь тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Каддафийн армийн зэвсэг хаачсан нь тодорхойгүй

Хурандаа Муаммар Каддафийн үед Ливид хуримтлагдсан асар олон тооны зэр зэвсэг хаачсан бэ гэдэг асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн толгойн өвчин болоод байна. Аюулгүйн зөвлөл Ливи болон хөрш орны иргэдэд дайны олз тэдгээр хүйтэн зэвсэг Аль-Кайди болон бусад зэвсэгт бүлэглэлийн гарт орохоос сэргийлж,  бүртгүүлж, зохих байгууллагад тушаахыг уриалжээ. Ливид явуулсан НАТО-ийн цэргийн ажиллагааны үеэр маш олон тооны зэр зэвсгийг устгасан юм. Гэсэн ч албаны хүмүүсийн таамаглаж буйгаар ард иргэд болон босогчдод хэдий хэмжээний зэр зэвсэг байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хурандаа Каддафийн үед хурааж хуримтлуулсан зэр зэвсэг, алсын тусгалтай сөнөөгч пуужингууд хаачсан нь тодорхойгүй байна. Хэрэв тэдгээр хүйтэн зэвсэг алан хядагчдын гарт орвол зорчигч тээвэрлэгч онгоцыг барьцаалахад хэрэглэж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Олон улсын эрх баригчид Ливийн шинэ Засгийн газраас химийн зэвсгүүдийг нэн даруй устгахыг уриалжээ. НАТО өчигдөр Ливи дэх цэргийн ажиллагааг зогсоосон байна.  Долоон сар үргэлжилсэн цэргийн ажиллагааны үеэр НАТО 26 удаа гэнэтийн дайралт хийж, 10 мянган пуужин харважээ.  Мөн 1,000 гаруй танк, танк эсэргүүцэгч машин сүйдсэн байна. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен даваа гаригт Ливийн энгийн иргэдийг аллага хүчирхийллээс хамгаалж, тоймгүй олон иргэдийн амийг аварсан цэргийн ажиллагаа дууссанын мэдэгдсэн юм. Тэрбээр “Ливийн шинэ Засгийн газар ардчилалыг бий болгож, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай үед НАТО туслахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж