“Цэлмэг тэнгэр” тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Цэлмэг тэнгэр” тун удахгүй

Та гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн үү. Эсвэл харийн оронд очиж амьдрахыг мөрөөдөгчдийн нэг үү. Бүр эсвэл таны дотны хэн нэгэн хүн хилийн чанадад амьдардаг уу?
Тэгвэл “Цэлмэг тэнгэр” таны заавал үзэх кино. Швед улсад 100 хувь зураг авалт хийсэн энэхүү кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчуудын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрүүдэд  залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Швед улсын жүжигчин Ханс Оянтава, Мари-Лиз Эрикссон, Миран Али Мухаммед нар тогложээ.  

Гадаадад л гарвал амьдрал цэцэглэх мэтээр ойлгодог хүмүүс энэ киног үзээд нэгийг бодох нь дамжиггүй. Хүний нутагт ажиллаж мөнгө олохоос гадна залуус л болсон хойно биедээ дурлаж хайрлаж, гомдож, баярлаж хөөрч буй хэсэг энэ кинонд гарч хүний амьдралын хөгжилтэй гунигтай тохиолдлууд, сэтгэл хөдөлгөм хайр дурлалын түүх өрнөнө.

Өнгөц харахад инээдмийн гэмээр уг кино далд утгаар ихийг бодогдуулж төрсөн нутгаа, эх орноо өөр өнцгөөс харж улам ихээр хайрлах сэтгэлийг танд төрүүлэх болно.

“Цэлмэг тэнгэр” уран сайхны киноны  зохиолыг цагтаа Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны зохиолыг бичсэн найруулагч Ж.Ганбат бичиж найруулсан бол “Улаанбаатар 2010 кино наадам”-ын шилдэг зураглаач Х.Баяраа Швед улсын үзэсгэлэнт байгаль, ард түмнийх нь амьдралын хэв маяг болон жүжигчдийнхээ  тоглолтыг хальсан дээр чадварлагаар буулгажээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж