Хийлч Дээгий шинэ цомог гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий шинэ цомог гаргалаа

Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгий шинэ цомог гаргалаа. Саяхан л Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дууг хийлийн гоцлол болгон тоглож, клипээ үзэгчдэд хүргээд байсан. Харин энэ удаад “Гайхмаараа” хэмээх шинэ цомгоо худалдаанд гаргаад байна. Түүний “Гайхмаараа” цомог өнөөдрөөс “Hi-Fi Records”-ын бүх салбараар худалдаалагдаж эхлэх гэнэ. “Гайхмаараа” цомгийн үнэ нь 15000 төгрөг аж. Тэрбээр удахгүй шинэ цомгийн нээлтийн баяраа хийх гэнэ.
М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж