Туслах багш нар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Туслах багш нар зөвлөлдөв

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын туслах багш нарын анхдугаар зөвөлгөөн Улиастайд боллоо. Манай оронд 1920 оны эцсээр орон нутагт “Улаан гэр”-үүд, клуб, хоршоолол, артелийн дэргэд анхны цэцэрлэг, хүүхэд саатуулах газрууд бий болж байжээ. Харин 1930 онд нийслэлд Д.Сүхбаатарын нэрэмжит анхны цэцэрлэг байгуулагдсаныг сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжлийн байгууллага, улмаар сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо бий болох анхны суурь тавигдсан гэж үздэг байна.

Урт түүхтэй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын анхны зөвлөгөөныг нээж аймгийн БСГ-ын дарга М.Алтанцэцэг сургуулийн өмнөх боловсролын нэгжүүдэд ажиллаж буй ажиллагсдад 2011-2012 оны хичээлийн жилд Засгийн газар, БСШУЯ-аас баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж аймгийн БСГ-аас цаашид баримтлах бодлого болон зарим анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж