Ассад Барууныханд сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Ассад Барууныханд сануулга өгөв

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад The Sunday Telegraph сонинд ярилцлага өгөхдөө хэрэв барууны орнууд Дамаскийн хэрэг явдалд оролцож эхэлбэл тэднийг “газар хөдлөлт”, “арван Афганистан” хүлээж байна хэмээн мэдэгдлээ.

“Сири бол бүс нутгийн сонирхлын огтолцлын төв. Энд тектоник хавтангууд мөргөлдөж байгаа нутаг. Хэрэв түүгээр тоглох гэвэл  газар хөдлөлтөд өртөнө” хэмээн Ассад сануулсан байна.

Түүний ярилцлага нь өнгөрсөн баасан гаригт дэглэмийн эсрэг жагсагч 40 хүнийг хөнөөснөөс хоёр хоногийн дараа гарлаа. Жилийн эхнээс Сирид амиа алдсан хүний тоо 3000 хүрээд байгаа гэсэн НҮБ-ын мэдээ бий.  “Та нар дахин нэг Афганистаныг харах гээ юу? Арван Афганистаныг уу? Сирийн ямар нэгэн асуудал бүх бүс нутгийг түймэрдэнэ. Хэрэв та нар Сирийг хуваах гэж байгаа бол тэр нь бүх бүс нутгийг хуваах болно” гэж тэр хэлээд Ассад Сирийн бослогын эхээр “олон алдаа” гаргаж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Түүний хэлснээр байдал тэр цагаас хойш сайжирсан гэнэ. “Эсэргүүцэл эхэлснээс зургаа хоногийн дараа би шинэчлэлийн арга хэмжээг явуулж байна. Бид бардам дэглэмүүдийн замаар ороогүй. Хүмүүс өөдрөг биш сэтгэгдэлтэй, шинэчлэл бол сайхан үг гэж бодож байлаа. Гэхдээ биднийг шинэчлэл зарлаж эхэлснээс хойш асуудал багасч эхэлсэн юм. Тэр нь эсэргүүцлийн хөгжилд эргэлт болсон эгшин байв. Тэр үеэс л хүмүүс Засгийн газрыг дэмжиж эхэлсэн“ гэдэгт Ассад итгэж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж