”АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

”АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна”

Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газрын албан хаагч нь ял шийтгүүлж байгаагүй, төрийн байгууллагад ажиллаж байхдаа ёс зүйн дүрэм зөрчиж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, тухайн ажлын талаар мэдлэг, ур чадварын шаардлага хангасан  Монгол Улсын иргэн байна. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож,  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэх заалт бий. Ингэхээр энэхүү хуулийн заалтыг үндэслэн огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой болж байна. Үүний өмнө Хууль Зүйн байнгын хорооны дүгнэлт гарсан байх учиртай.

Иймд энэ талаар тус байнгын хорооны даргаас тодрууллаа.  

-Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээж байна гэж өмнө нь мэдэгдэж байсан. Харин одоо шүүхийн шийдвэр гарлаа. Ингэхээр Хууль Зүйн байнгын хороо, огцруулахтай холбоотой асуудлыг УИХ-д хэзээ оруулж ирэх бол?

-Хууль зүйн байнгын хороон дээр Авлигатай тэмцэх газрын дарга Сангарагчаагийн хэргийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна. Бичиг ирэхээр нь энэ асуудлыг хэлэлцэх болно. Өөр асуудал байхгүй.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж