Каддафийн Украин сувилагч: “Би гашуудаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Каддафийн Украин сувилагч: “Би гашуудаж байна”

Оксана Балинская 21 настайдаа Каддафид хүчин зүтгэхээр Ливид ирж,  түүний эрүүл мэндийн төлөө энэ оны хоёрдугаар сар хүртэл санаа тавин зүтгэж байгаад нутагтаа буцжээ. Newsweek ба The Daily Beast хэвлэлүүдийн сурвалжлагч Анна Немцова Каддафийн үхлийн талаар мэдээ гарсны дараа  Балинскаятай холбогдон утсаар ярьжээ.

Намайг Оксанатай холбогдоход тэрээр Каддафийн үхлийн тухай интернэтээс мэдлээ гэж хэлэв. Түүний дуу хоолойд нь хямарсан өнгө сонсогдож байв. Бид хэдэн минут ярьсны дараа нөхөр нь ч байж магадгүй хэн нэгний дуу гарч бидний яриаг тасарсан юм. Тэр надад ингэж ярилаа. 

“Би болон манай гэр бүлийнхэн түүний үхэлд гүнзгий гашуудаж байна. Түүнтэй огт тааралдаж байгаагүй миний эцэг, эх ч түүнийг алагдсан гэж сонсоод маш их харамссан. Тэр эцсээ хүртэл Ливид үлджээ. Би түүнийг зоригтой баатар гэж үзнэ. Тэрээр эх орноосоо зугтсангүй, өөрийн газар шороондоо үхэхээр төрсөн хот Сиртэд үлджээ. Эдгээр саруудад түүнийг аврагдана гэж би найдаж байлаа. Миний найз эмэгтэйчүүд, түүнд алба хааж байсан украин сувилагч нар бүгд эх орондоо ирсэн бөгөөд түүний сүүлчийн өдөр хажууд нь хэн ч байсангүй. Бидэнд ажил өгч, сайн хөлс төлж байсан юм чинь бид түүнийг үзэн ядах эсвэл дарангуйлагч гэж тооцох юм уу? Бид бүгдэд түүний талаар хамгийн дулаан сайхан мэдрэмж үлдсэн”.

Ливи дэх өөрийн амьдралдаа эргэн ормоор хүсэлтэй байдгаа Балинская хэлэв. “Каддафитай байсан, байгаагүй Ливи дэх амьдрал Украинаас харьцуулах юмгүй дээр. Дайн дуусаад Триполи дахь гэртээ эргэн очихыг тэсч ядан хүлээж байна” гээд түүний яриа дууслаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж