Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

2011 оны 11 дугээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус  хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 11-р сарын 02-ноос 11-р сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

2, 5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж