Б.Мөнх-Эрдэнэ: “2012” шиг л кино хиймээр байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Б.Мөнх-Эрдэнэ: “2012” шиг л кино хиймээр байна

Өнөө орой 22.00 цагаас “В.” болон “Eagle” телевизүүдээр 22.00 цагт “Холливуудад зорчих тасалбар” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт гарна. Энэ удаа “Нэгэн лам сахил хүртэхийнхээ өмнө жинхэнэ хайртайгаа учирдаг” сэдвээр гурван минутын зохиомж хийн өрсөлдөж байгаа “EZ” студийн найруулагч Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Даалгавар ямар санагдаж байсан бэ, хүнд байсан уу?

-Хугацаа бага, цаг агаар хүйтрээд гадаа зураг авахад хүндрэлтэй байлаа. Өөрсдийнхөө ажлын хажуугаар хийж байгаа болохоор цаг хугацаатай уралдаж хийлээ.

-Найруулагч мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Би кино оператор мэргэжилтэй. Ажлын шаардлагаар найруулагч хийгээд явж байна даа.

-Шоунд оролцох болсон хамгийн том зорилго?

-Манай студи байгуулагдаад таван сар болж байгаа ч оролцоод үзье гэж шийдсэн.

-Холливуудын киноноос хамгийн үзэх дуртай кино?

-“2012”, “Matrix”

-Холливуудын найруулагчдаас хэнийг шүтэж, үлгэр дууриаллаа болгодог вэ?

-Mel Gibson

-Энэ шоунд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-“TV9”-ийн найруулагч залуу.

 -Таны энэ салбартаа гаргахсан гэж мөрөөддөг мөрөөдөл?

-“2012” шиг л кино хийхсэн гэж боддог.

-Шүүгчдийн талаар ямар бодолтой байна?

-Шүүгчид шүүж чадахгүй байна. Муу нь бол муу, сайн нь бол сайн гэж шүүж чадахгүй адил төвшинд байна гэж яриад сууж байна шүү дээ.

– Багийн чинь хамгийн, хамгийн нь хэн, хэн бэ?

-Хамгийн хянуур нь Тулгаа, хамгийн залхуу нь Батка, хамгийн будилуу нь Гамбаа, хамгийн дуугүй нь Энхбат, хамгийн ажил хэрэгч нь Сараа юм байн.

-Танай багт амжилт хүсье

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж