“Хэсгийн байцаагч-2011” шилдгээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

“Хэсгийн байцаагч-2011” шилдгээ тодруулав

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулдаг “Хэсгийн байцаагч-2011” ажил мэргэжил, ур чадварын цогц тэмцээн аравдугаар сарын 27-29-ний өдөр Төв аймагт боллоо. Уг тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэсгийн байцаагч нар өрсөлдөснөөс сүүлийн шатанд 24 албан хаагч тунаж, шилдгээ шалгаруулжээ. Цагдаагийн албан хаагчид хууль, эрх зүй болон англи, орос хэлний мэдлэг, ур чадвар буюу нийтийн хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар мэдлэг оюунаа сорилоо. Мөн авто машины уран жолоодлого, мэргэн бууч шалгаруулах тэмцээнийг зохиожээ. Тус тэмцээний нэгдүгээр байрт нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Даваажаргал, удаахь байрт Төв аймгийн цагдаагийн газран хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ууганбаяр нар шалгарчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж