МАН-ын бүлэг оройжин хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг оройжин хуралдана

Өнөөдөр 15.00 цаг өнгөрөөж хурлаа эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн оройжин хуралдахаар болжээ. Уг нь тэд Сонгуулийн тойрог хэрхэн хуваарилах талаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гарах шийдвэрийг хүлээж байсан. Гэвч АН-ын бүлгийнхэн томсгосон 26 тойргоор сонгууль явуулна гэсэн байр сууриа хадгалсан тул жижиг 48 тойргоор сонгууль явуулах саналтай МАН-ын бүлгийнхэн дахин ярилцах шаардлагатай болсон байна. Мөн ирэх оны нэгдсэн төсвийн төслийг ярилцах учиртай. Ингээд нэлээд сунжирч хуралдахаар болсон тул сэтгүүлчдэд мэдээллийг маргааш өгнө гэдгээ хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж