Рори Маклрой Шанхай Мастерст түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Рори Маклрой Шанхай Мастерст түрүүлэв

Мэргэжлийн гольфын Шанхай мастеруудын тэмцээн өндөрлөлөө. Хятадад дөрөв хоног үргэлжилсэн тус тэмцээний ялагчаар Хойд Ирландын Рори Маклрой шалгарчээ. Дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэтэй шилдэг гольфчид өрсөлдсөн тус тэмцээнд Америкийн нээлттэй тэмцээний аварга Рори Маклрой, дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй Английн Ли Уэствуд нар анхаарлын төвд байсан. Эхний гурван шатны дараа тэмцээнийг Рори Маклрой итгэл төгс тэргүүлж явсан. Тэрбээр сүүлийн шатанд ч тэргүүллээ хадгалан, нийлбэр дүнгээр нийт 270 цохилт хийж, хасах 18 пар цуглуулжээ. Энэхүү үзүүлэлт нь Шанхай Мастеруудын цомыг өргөхөд хангалттай байлаа. Ийнхүү Хойд Ирландын залуу гольфчин хоёр сая ам.доллар гарджээ.

Эх сурвалж:  Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж