
Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч хүйтрэхийг
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Харин ирэх сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орох аж. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрэх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байх ажээ. Харин Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн байна.
Б.Даваатогтох"Өдрийн шуудан" сонин