Бажи гэр бүлээрээ гоёх дуртай

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Бажи гэр бүлээрээ гоёх дуртай

“Люмино” хамтлагийн дуучин Бажи гэр бүлээрээ гоёх дуртай нэгэн бололтой. Тэрбээр өнгөрсөн жил “Mongolian Music Video Awards-2010” наадмын улаан хивсний  ёслолд хоёр хүүхдийнхээ хамт ирсэн бол энэ жилийн ногоон хивсний ёслолд эхнэрийнхээ хамт морилов. Тэрбээр бусад шиг элдэв брэндээр гоёогүй ч эхнэрээ хөтлөн “Би байгаагаараа л байх дуртай” хэмээн хэлж байв. Иймд үзэгч, фэнүүд нь түүнийг гэр бүлээрээ гоёх дуртай нэгэн хэмээн тодорхойлоод байгаа аж.

Бажи энэ жилийн наадмаас дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дуулсан “Хол зай” дуугаараа олны таашаалд нийцсэн шилдэг клипээр шалгарч, шагналын эзэн болсон юм.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж