С.Эрдэнэбилэгийн хэрэгт харьяалал тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэбилэгийн хэрэгт харьяалал тогтооно

Хүн амь, хүчин, танхайн хэрэгт холбогдоод батлан даалтад байх үедээ  гэр бүлийн гурван хүнийг хүйтэн зэвсэг хэрэглэн онц хэрцгийгээр хөнөөсөн гэх С.Эрдэнэбилэгийн хэрэгт харьялал тогтоолгохоор нийслэлийн Прокурорын газраас нийслэлийн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III  байранд амьдардаг Ү, М, Б гэх аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоогджээ.  Мөн 2009 онд хүн амь, хүчин, танхайн хэрэгт яллагдагчаар татагдаад батлан даалтад  байх хугацаандаа дахин гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг  үйлджээ. Дээрх хоёр хэргийг  нэгтгэн  УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан юм. С.Эрднэбилэгийг эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дугаар зүйлд зааснаар буюу хүний амь насыг санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн, дээрх хэргийг давтан үйлдсэн, эрүүгийн хуулийн 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1-т зааснаар буюу хүчин, дээрэм, танхайн хэргийг үйлдсэн гэх  хэрэгт буруутгаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж