
Шүүх хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцжээ. Шүүх хурал өглөө 09.40 цагт эхэлсэн бөгөөд 16.10 цагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Тэднийг эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгө завшиж, их хэмжээний хохирол учруулсан, 233.2 буюу Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг аж. Шүүгдэгчид гадуур байцаагдаж байсан аж. Харин “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт холбогдсон тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарын хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж байна.