Монголоос нефтийн шинэ нөөц илэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Монголоос нефтийн шинэ нөөц илэрлээ

“Айвенхоу Энержи” ком­панийн ерөнхийлөгч Дэвид Дайк, “Айвенхоу”-гийн охин ком­пани ”Сануинг Энержи”-ийн ерөнхийлөгч Жеральд Моенч нар тус компанийн Нялгын нефтийн бүс дэх 16 дугаар талбайн өрөмдлөг амжилттай дууссан тухай мэдэгдэл хий­жээ. Тэдний хэлснээр, ирэх оны эхээр судалгааны ажлыг эхлүүлэх гэ­нэ. Тус талбайн нөөцөөс авсан дээжийн шин­жилгээгээр сайн чанарын, хар хүрэн тосны багагүй нөөц бийг урьдчилан тогтоогоод буй аж. Нялгын 16 дугаар талбайд хий­сэн өрөмдлөгөөр дунджаар 2300 метрийн гүнээс тос оргилох боломжтой гэж дүгнэсэн байна. “Айвенхоу” дээрх өрөмдлөгт 11.7 сая ам.доллар зарцуулсан байна.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж