Гурван тоглолтод 15 шар, хоёр улаан

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Гурван тоглолтод 15 шар, хоёр улаан

Италийн Сери А-гийн топ багуудын хооронд гал гарсан тулаанууд өрнөлөө. Лигийг тэргүүлэгч “Ювентус” энэ удаа “Интер”-ийг хүлээн авч 2:1-ээр буулган авчээ. Тоглолтын эхний гоолыг 12 дахь минутад талбайн эздээс Вучинич оруулсан бол үүнээс 16 дахь минутын дараа “Интер”-ийн Майкон тоог тэнцүүлэв. Тоог тэнцүүлсэн “Интер” клуб баяраа тэмдэглээд удаагүй байхад Марчисио 33 дахь минутад гоол оруулснаар “Ювентус” дахин тэргүүлж эхэлсэн юм. Харин хоёрдугаар үед хоёр багийн хамгаалалтаа зузаатгаснаар нэг ч гоол ороогүй. Ширүүхэн тэмцэл дунд өрнөсөн уг тоглолтод хоёр багаас нийлээд долоон тоглогч шар хуудас хүртсэн байна. Тэгвэл “АС Милан” клуб талбай дээрээ мөнхийн хотын “Рома”-г хүлээн авч 3:2-оор хожлоо. Талбайн эздээс Ибрагимович дубль хийж, Неста нэг гоол оруулан багаа хожилд хөтөлсөн. Харин зочдоос Бурдессио, Бужон нар гоолдсон ч энэ нь хожилд хангалтгүй байлаа. Тэгвэл “Катанья”, “Наполи”-ийг 2:1-ээр буулган авчээ.

“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж