ОУ-ын агаарын хүчний салбарын үзэсгэлэн болов

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

ОУ-ын агаарын хүчний салбарын үзэсгэлэн болов

Өнгөрсөн
долоо хоногт Солонгос улсад 2 жилд нэг удаа болдог Олон улсын агаарын
хүч, батлах хамгаалах салбарын үзэсгэлэнг үзэх завшаан гарлаа.
Танилцуулга дээрээ Орос, Франц, Хятад, Энэтхэг гээд акулуудаас эхлүүлээд
нилээд олон орон байсан боловч үнэн хэрэгтээ US дэмжигч орнууд л
онгоцууд, зэвсэг техникээ дэлгэн харуулжээ. Жишээ
нь гэхэд Америктай нисэх онгоцны салбарт ана мана үздэг Орос ах нар
хэдхэн плакат, хэдэн онгоцныхоо баримтат киноны DVD тэй л ирж. Мөн
хятадууд хүүхдүүд их тоглоод байгаа удирдлагатай нисдэг тэрэгнээс өөр юм
авчраагүй нь анзаарагдав. Харин зохион байгуулагч Солонгос улс цэрэг
зэвсгийн салбарт маш их зүйл хийж байгаагаа харуулах шиг боллоо. Онгоц,
танк, Их буу, Хилийн харуул робот, нисдэг тэрэг, байлдааны хуягт
тээвэрлэгчүүд гээд зүсэн зүйлээр нь дэлгэжээ. Бидний мэдэх Hyundai, KIA,
Doosan зэрэг компаниуд бүгд танк үйлдвэрлэдэг гэвэл та итгэх үү?

За ингээд сонирхолтой санагдаж дарсан зураг, бичлэгээсээ хуваалцая

1. F35 Stealth Fighter. 5 дахь үеийн шилдэг сөнөөгч онгоц. Орос бас
Хятадууд ийм төрлийн онгоцтой. Би блог дээрээ бас энэ талаар жижиг мэдээ
оруулж байсан. Энэ онгоц нь F22 загварын сайжруулсан хувилбар.

2. RQ-4 Global Hawk. Санаж байгаа бол өнгөрдөг зун Иранд Америкийн нэг
тагнуулийн нисгэгчгүй онгоц унасан. Тэр онгоцны үлдэгдлийг устгахыг
Ираны засгийн газраас шаардаж байснаа даа. Тэгвэл тэр гайхал онгоц нь
энэ байна. Далавч нь их биенээсээ бараг 2 цаг дахин урт юм билээ.
Далавчинд л хүрч үзэх боломж гарлаа. Ямарч байсан метал биш хуванцар
материалаар хийгдсэн нь мэдэгдэж байв.

3. F-15 Eagle. За энэ онгоцыг бол хүн болгон мэдэх байхоо. Оросын СУ27 онгоцтой өрсөлдөгч гэдгээр нь андахгүй байхаа.

4. Golden Eagle T50. Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэж буй сөнөөгч онгоц.
Одоогоор сургалтын зориулалтаар ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл байлдааны
нисгэгч бэлтгэхэд ашиглагддаг онгоц. Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж
үйлдвэрлээд зогсохгүй гадаадад худалдаалж байгаа онгоц нь. Саяхан
Индонези улс нисгэгч сургах зорилгоор онгоц худалдаж авах уралдаан
зарлахад оросын онгоцуудыг ялж, нийлүүлэх эрхийг авсан. Одоогоор
Индонези улсад 16 ийм онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байгаа.

5. Зарим тайлбаргүй зургууд сонирхоно уу.







Зохиогчийн эрх: http://mustinkor.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж