LV үнэртний зах зээлд хүч сорино

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

LV үнэртний зах зээлд хүч сорино

“Women’s Wear Daily”-д мэдээлснээр Францын тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton ирэх оны эхээр сүрчигний зах зээлд хүч сорих гэнэ. Өмнө нь Stella McCartney-гийн Stella, Dior Addict, Jean Paul Gaultier Classic зэрэг олон шилдэг үнэртний жорыг найруулж байсан Jacques Cavallier-Belletrud LV-тэй хамтран ажиллах болсон байна. Louis Vuitton нэгэнт загварын зах зээлд хүндтэй байр суурь эзэлсэн хүчирхэг брэнд учир LV-гээр овоглосон сүрчиг цэвэр байгалийн гаралтай байх ёстой хэмээн ноён Cavallier-Belletrud үзэж байгаа гэнэ. Түүний хэлснээр LV дэлхийд маш ховор, бараг л мөхөж буй төрлийн цэцэг, ургамлын ханд ашиглана гэжээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж