Месси гурав дахь удаагаа хет-трик хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Месси гурав дахь удаагаа хет-трик хийлээ

Ла лигийн аравдугаар тойрогт каталоны “Барселона” талбай дээрээ “Мальорка”-г 5:0-ээр хожив.

Энэ тоглолтод Месси чухал үүрэг гүйцэтгэж эхний 30 минутад хет-трик хийлээ. Месси 13 дахь минутад торгуулийн цохилтоор эхний гоолоо хийж, 21, 30 дахь минутад дараалан гоол оруулсан.

Тэрээр энэ улирлад гурав дахь удаагаа хет-трик хийж байгаа нь энэ. Мөн багийнхаа хожилд Куэнке, Алвеш нар тус бүр нэг гоол нэмэрлэлээ. “Мальорка” 94 минутын турш ердөө л хоёр удаа хаалга руу чиглэсэн цохилт хийжээ.

“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж