
Бундеслигийн 11 дүгээр тойргийн тоглолтод “Фрайбург” талбай дээрээ “Байер Леверкузен”-д 0:1-ээр хожигдов. Тоглолтын цорын ганц гоолыг хоёр дахь минутад Михаэль Баллак оруулжээ. Энэ бол түүний 1994 өдрийн дараа Бундеслигт оруулсан эхний гоол юм. Сүүлийн үед шүүмжлэлд өртөж шахалтад ороод байсан “Байер Леверкузен”-ий дасгалжуулагч Робин Дутт хуучин ажил олгогч “Фрайбург”-ын эсрэг анхны тоглолтдоо ялалт авлаа. Өнгөрсөн улиралд тэрээр “Фрайбург”-ыг маш сайн удирдаж чамгүй амжилтад хүргэсэн. Харин хүснэгтийн сүүл мушгиж байгаа “Фрайбург”-ын дасгалжуулагч Маркус Зорг хоёр дарааллан хожигдож, Робин Дуттын адилаар багагүй дарамттай тоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын гол баатар Баллак хамартаа гэмтэл авч 65 дахь минутад сэлгээний суудалд суусан юм. Түүнийг мягмар гарагт Аваргуудын лигт “Валенси”-гийн эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй байна.