Porsche Design групп Blackberry-гийн үнэнч хэрэглэгч нарт зориулан өөрийн нэрийн тусгай загварыг бүтээжээ. Тэдний бүтээсэн P’9981 загварын Blackberry нь зэвэрдэггүй гангаар хийсэн хүрээтэй, QWERTY keyboard-той, 8 GB санах ойтой, 1.2 GHz процессортой, Dual-Band Wi-Fi-тай 720p HD видео үзэх боломжтой.
Цөөн тоогоор үйлдвэрлэх энэхүү загвараа ирэх онд худалдаанд гаргах ба 2000 ам.долларын үнэтэй байх аж.