
Өсвөрийн 100 буудалт даамын 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр өглөө 9.00 цагаас эхэллээ. Энэхүү тэмцээн манай улсад хоёрдахь удаагаа зохиогдож байна. Өмнө нь 2006 онд манай улсад болсон юм. Энэ удаагийн ДАШТ-нд анх удаа эмэгтэй даамын ДАШТ болж, 14 тамирчин оролцож буйгаар онцлогтой. Голланд, Бельги, Украин, ОХУ, Казахстан, Латви, Камбож, Лаос, Монгол, БНХАУ, Узбекистан, Малайз зэрэг 13 орны эрэгтэй 18, эмэгтэй 14 тамирчин Швейцарь өргөөр есөн тойрог өрсөлдөх юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын даамын холбоо /FMDJ/-ны төлөөлөгч Бельгийн Йохан Демасур ажиллаж байна. Тэмцээн зургаан өдөр үргэлжлэн, арваннэгдүгээр сарын 4-нд өндөрлөнө.
2011 оны өсвөрийн даамын ДАШТ-ий хуваарийг хүргэе.
Тэмцээний хуваарь:
Аравдугаар сарын 31
09.00 I тойрог
15.00 II тойрог
Арваннэгдүгээр сарын 1
09.00 II тойрог
15.00 Чөлөөт цаг
Арваннэгдүгээр сарын 2
09.00 IV тойрог
15.00 V тойрог
Арваннэгдүгээр сарын 3
09.00 VI тойрог
15.00 Чөлөөт цаг
Арваннэгдүгээр сарын 4
09.00 VII тойрог
15.00 VIII тойрог
Арваннэгдүгээр сарын 5
09.00 IX тойрог
16.00 Хаалтын ажиллагаа
Б.Ойнбилэг