100 настай яамдын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

100 настай яамдын өдөрлөг боллоо

Булган аймгийн Засаг даргын там­гын газраас “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд анхны таван яамны 100 жилийн ойд зориулсан мэдээлэл сурталчилгааны нэгдсэн өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Булган сумын ЗДТГ болон байгууллагууд ажлаа сурталчлан мөн ая дууны мэндчилгээ дэвшүүлснийг иргэд талархан хүлээн авчээ.

Тэд оролцогч байгууллагуудын засч бэлтгэсэн байруудаар өртөөчлөн сурталчилгааны материалууд, мөн биет байдлаар нь тавьсан зарим ажил үйлчилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонирхон хүссэн мэдээллээ холбогдох албаны хүмүүсээс дэлгэрэнгүй авчээ. Улсын бүртгэлийн газар болон Булган сумын ЗДТГ “Нэг цонхны үйлчилгээ”-нийхээ зарим ажилтнуудыг техник хэрэгсэлтэй нь нүүлгэн ажиллуулж, газрын харилцаа, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн зарим чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлжээ. Өдөрлөгийн үеэр хайрцгаар болон “Нэг иргэн-нэг санал” гэсэн хуудсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч мөн үйл ажиллагааныхаа чанар хүртээмжийн талаар иргэдээр үнэлэмж өгүүлж дүгнэлт хийж ажиллахаар Тус өдөрлөгийн үеэр цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих анги зэрэг байгууллагад аймгийн удирдлагууд гэр олгожээ.

Энэхүү нээлттэй өдөрлөгөөр хийсэн мэдээлэл сурталчилгаа, олон нийтээс авсан санал нь аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”-ийн ажлыг эрчимжүүлэх, өргөтөхөд чухал ач холбогдолтой боллоо хэмээн аймгийн Засаг даргын тамгын газар мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж