
Энэхүү тэмцээний нийт шагналын сан 4 сая 900 мянган доллар бөгөөд Квитова нэг сая, 750 мянган ам.долларын эзэн боллоо. Мөн тус тэмцээнд орсон шилдэг найм өөрсдийнхөө эрэмбийг ахиулах боломжтой болж байгаа юм.
Шилдэг найман теннисчид хоёр хэсэгт дөрөв, дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглодог бөгөөд хэсэг бүрээс эхний хоёроор шалгарсан хоёр тамирчин хагас шигшээд өрсөлддөг юм. Квитова эхний тоглолтоо ОХУ-ын теннисчин Вера Звонареватай хийн, 6:2, 6:4-ийн харьцаатай дараагийн тоглолтдоо дэлхийн чансааны номер нэг Данийн Каролин Возняцкитай таарч, 6:4, 6:2-ийн харьцаатай хожин “шуугиан” тарьсан юм. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Польшийн теннисчин Агнешка Радваньскаг 7:6 /7:4/, 6:3-ийн харьцаатай буулган авчээ. Харин хагас шигшээ тоглолтод Австралийн Саманта Стотуртай таарч, гурван үеийн турш 5:7, 6:3, 6:3-ийн харьцаатай хожсоноор шигшээ тоглолтод шалгарсан юм. Австралийн Саманта Стотурийн хувьд энэ жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-д түрүүлээд байсан билээ.
Сүүлийн үед эмэгтэй талбай теннисчдийн өрсөлдөөн ширүүсч, тэмцээнд хэн түрүүлэхийг тааварлахааргүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байсныг Туркийн нийслэл Истанбулд болсон WTA Championships тэмцээн дахин баталлаа. WTA чансааны номер хоёр ОХУ-ын теннисчин Мария Шарапова гэхэд тэмцээний эхний тойрогт чансааны номер долоо Австралийн Саманта Стотурт 6:1, 7:5-ийн харьцаатай, хоёрдугаар тойрогт чансааны тавд эрэмбэлэгддэг Хятадын Ли Над 7:6 /7-4/, 6:4-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээнийг орхисон юм.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Видеог ЭНД дарж үзнэ үү.