
Авто техникийн үйлчилгээ гэдэг нь тээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ засвар хийх, тосолгоо болон ашиглалтын бусад материал сэлбэгээр хангах, цэнэглэх, худалдаалахтай холбогдсон үйл ажиллагааг хэлдэг байна. Ангилал тогтоосноороо авто үйлчилгээний байгууллагын ажлын чанарыг нэмэгдүүлэх, засварын баталгааь хугацааг сунгах, найдвартай байдлыг хангах зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
М.Дэлгэржаргал