
Монголын ятга хөгжмийн хатан хэмээн нэрлэгддэг хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ. Түүнийг үзэгчид, сонсогчид “Бөртэ” хамтлагийн ятгачин гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр саяхан болсон “Mongolian Music Video Awards-2011” наадамд beatbox-ийн “Royal beat Crew” хамтлагтай хамтран ардын дууны хөгжмийг тоглосон нь үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн. Тэрбээр энэ үдэш хөх, цэнхэр өнгийн даашинзаар гоёсон байв. Түүний үдшийн гоёлын “Говь” компанийн дизайнер, С.Ариунаа урлажээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин