
Дуучин Р.Номин-Эрдэнэ “Үндэсний өгөх өдөр” Төрийн бус байгууллагыг байгуулж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Үндэсний өгөх өдөр болгон зарлаад байгаа аж. Тэрбээр ТББ-ынхаа сүлд дууг дуучин С.Сэрчмаатай хамтран дуулсан гэнэ. Мөн “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, н.Ган-Эрдэнэтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн сурагтай.
Сонирхуулахад, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд, Р.Номин-Эрдэнэ хоёр Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн найзууд аж. Ямартай ч тун удахгүй Р.Номин-Эрдэнэ, С.Сэрчмаа нарын хамтын уран бүтээл үзэгчдийн хүртээл болох юм байна.
М.Урин