
Ливийн хурандаа Муаммар Каддафи Засгийн газрыг нь эсэргүүцсэн босогчдын эсрэг цэргийнхнийг турхирахад энгийн иргэдийг аллага хүчирхийллээс хамгаалах Олон улсын цэргийн ажиллагаа явуулахаар тус зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард санал хураалт явуулсан юм. Улмаар 2011 оны гуравдугаар сарын 19-ний орой эхний дайралтаа хийхээр Ливийг зорьсон билээ.
Харин хурандаа Муаммар Каддафи нас барснаар Ливид сөргөлдөөний гал зогссон. Улмаар Ливийн түр Засгийн газар өнгөрсөн ням гаригт тус улс дарангуйллаас чөлөөлөгдсөнийг тунхагласан билээ. НҮБ-ын мандаттай эхэлсэн Ливи дэх олон улсын цэргийн ажиллагаанд ОХУ, Хятад оролцохоос татгалзсан юм. Долоон сар үргэлжилсэн олон улсын хамтарсан цэргийн ажиллагааны үер 26 мянган гэнэтийн дайралт хийж, 10 мянган удаа пуужингаар харвасан байна.