Мексик Францын харилцаа муудав

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Мексик Францын харилцаа муудав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Францийн иргэн Флоренсе Чассес хэмээх эмэгтэйг хүн хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэж Мексикийн шүүхээс 60 жил гянданд хорих шийдвэр гаргасны улмаас Франц, Мексик улсын дипломат харилцаанд ноцтой зөрөлдөөн гарч, хоёр улсын хооронд тохиролцсон Франц улсад энэ жилийг “Мексикийн соёл, жуулчлал, эдийн засгийн жил” болгон тэмдэглэн өнгөрүүлэх гэж байсан бүх арга хэмжээг цуцлахаар болсон байна.

    Гурван жилийн турш яриа хэлцэл хийж, тохиролцоод байсан Мексикийн жилийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан түүний бэлтгэлийг хангах талаар уригдагч орон ихээхэн хэмжээний хөрөнгө зардал, хүчин чармайлт гаргаж ирсэн нь ийнхүү үр дүнгүй болж байна гэж энэхүү арга хэмжээг Францийн гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс зохион байгуулах үүрэг хүлээсэн Францийн Институт мэдээлсэн аж.

    Ноцтой зөрөлдөөнийг шийдвэрлэхээр хоёр орны хооронд “дээд хэмжээний” уулзалт хийсэн боловч Мексикийн гадаад харилцааны яамнаас “он тэмдэглэхийг” францийн тал Флоренсе Чассесийн хэрэг явдалтай байнга холбож байгаа тул уг арга хэмжээнд оролцох боломжгүй боллоо гэж мэдэгдсэн байна.

    Францийн гадаад харилцаны яам өнгөрөгч мягмар гаригт хоёр орны хооронд болсон хэлэлцээ “үр дүнгүй болсонд харамсаж байгаагаа” мэдэгдсэн байна.

    Ийнхүү тохиролцсон арга хэмжээг цуцалснаас үүдэн гарах асар их хохирол,өртөг зардлыг хэн нь хариуцах вэ гэсэн асуултыг шийдвэрлэх нь үлдээд байгаа ажээ.

    Эх сурвалж: AFP
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж