Хүүхдийн хууль зүйн хороо байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хууль зүйн хороо байгуулав

Булган аймгийн Засаг дарга захирамж гарган Хүүхдийн хууль зүйн хороог 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа, зохион байгуулалтынх нь дүрмийг баталжээ. ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн даргын ахалсан энэ хороо нь насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийг тууштай бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүнд нөхцөл дэх хүүхдийн хамгаалал, төлөвшлийн асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлж гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг сургуулиас хасах, чөлөөлөх, анги улируулах шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах, бүрэн дунд болосврол эзэмшээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг оройн болон мэргэжлийн сургалт, мөн боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулахаар холбогдох байгууллагад санал оруулах зэргээр ажилах юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж