Туйлуудын мөс хайлах нь хурдасчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Туйлуудын мөс хайлах нь хурдасчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    НАСА-гийн хийсэн судалгаагаар Гренланд, Антарктидын мөс урьдчилан тооцоолж байснаас илүү хурдацтай хайлж байгааг тогтоосон байна. Ийнхүү хоёр туйлын мөсний  хайлалт нь далай тэнгисийн түвшин нэмэгдэхэд гол хүчин зүйл болж байна гэж үзэж байсан мөнх цаст уулнуудын мөс, цаснаас илүү хурдан хайлж, ерөнхий жингээ алдаж байгаа юм байна.

    Сансар судлалын агентлаг НАСА-гийн 1992 оноос 2009 он хүртэл хийсэн олон жилийн судалгаагаар туйлуудын мөсөн бүрхэвч дунджаар тооцоолж байснаас 36,3 гигатонн илүү жин алдаж буйг судлан гаргасан байна. Туйлууд жилд дунджаар 475 гигатонн жин алдаж байгаа нь далайн усны түвшинг жилд 1,3 мм-ээр нэмэгдүүлэх усыг далай руу юүлж байна гэсэн тооцоо хийсэн байна.

    Судлаачдын гаргасан тооцоогоор туйлын мөс ийм хурдаар үргэлжлэн хайлах юм бол 2050 он гэхэд далайн түвшин 15 см-ээр нэмэгдэх ажээ. Энэ нь 2007 онд “United Nations Intergovernemental Panel of Climate Change” –ийн гаргасан тооцооноос  “үлэмж их” хэмжээгээр далайн түвшин нэмэгдэж байна гэсэн үг ажээ.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг
     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж