Ийм нэртэй үзэсгэлэн Тайванийн дүрслэх урлагийн музейд өнгөрсөн бямба гаригт нээгдлээ. Хятадын зураач Аи Вэй Вэйн 21 бүтээлийг тэнд дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэнгээр Аи Вэй Вэй өөрийнхөө хаалттай эрх чөлөөг бас дахин илэрхийлсэн байна. Түүнийг эрх баригчид нь Бээжингээс гарч явахыг хориглосон учир үзэсгэлэндээ өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа юм.
“Эзгүй байгаа минь уран бүтээлийн маань бас л нэгэн хэсэг нь” хэмээн тэрбээр үзэсгэлэнгийнхээ танилцуулгад хоржоонтойгоор бичжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг тодорхойгүй шалтгааны улмаас баривчлан хорьж, хоёр сарын дараа сулласан ч Бээжингээс гарч явахыг хориглосон билээ. Мөн Берлиний Урлагийн их сургууль түүнийг багшлахыг урьсан авч Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг бүтээсэн эрхэм хорионы улмаас Германд очиж чадахгүй байгаа. Дээрх үзэсгэлэнд тавигдсан “Мөнхийн дугуй” нэртэй инстоляцийн бүтээл нь Хятадын нийгэмд өөрчлөлт ирэхийг зөгнөн бэлгэдсэн утгатай ажээ.