
Харин тус хуралдаанаар энэ жилд ротаци хийх асуудлыг олонхийн саналаар ийнхүү түдгэлзүүлснээр халагдаж, солигдох нь тодорхой байсан идэвхигүй хэсэг гишүүдийг нэг хэсэгтээ айх аюулгүй болголоо.
Хуралдаан өндөрлөхөд ихэнхи гишүүд сэтгэл хангалуун гарцгаасан бөгөөд бие биенээрээ даажигнан “Хүүе, мөнхийн ҮЗХ-гийн гишүүн болсонд чинь баяр хүргэе” хэмээн нудралцаж байв.
Б.Амгалан