Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Гүнж нар ухрах ёсгүй

Британийн хаант засаглал хаан ширээ залгамжлах журмаа шинэчилж байна. Британийн хамтын нийгэмлэгт ордог 16 вант улсууд хаан ширээнд эгч нар нь бага эрэгтэй дүү нараасаа өмнө суух эрх өгөхөөр шийджээ. Британийн хамтын нийгэм­лэгийн үндэстнүүдийн саммит Австралийн Перт хотноо өнгөрсөн баасан гаригт болон XVIII зуунаас хойш огт өөрчлөгдөөгүй хаан ширээ залгамжлах журмыг өөрчлөхөөр зарчмын тохиролцоонд хүрчээ. Одооноос эхлэн хаан ширээ зал­гамжлахад эрэгтэйчүүд нь эмэг­тэйчүүдээс давуу эрхтэй байсан журам өөрчлөгдөж байна. Том эгч нар нь бага эрэгтэй дүү нартаа хаан ширээг өгөхгүй байх болов. Хаан ширээ залгамжлах тухай 1701 оны баримтыг өөрчлөхийн тулд Британийн парламент ба Засгийн газрын зөвшөөрлөөс гадна Британийн хамтын нийгэмлэгийн вант улсуудын зөвшөөрөл хэрэгтэй болов. Их Британиас гадна колонийнхаа эзэн байсан орноос холбоогоо таслахыг хүсээгүй Австрали, Антигуа ба Барбуда, Багамын арлууд, Барбадос, Белиз, Гренада, Канада, Шинэ Зеланди, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент ба Гренадина, Сент-Китс ба Невис, Сент-Люсия, Соломоны арлууд, Тувалу, Ямайка зөвшөөрлөө өгсөн байв. Албан ёсоор төрийн тэргүүн эдгээр орнуудад Британийн хаан байдаг. Жишээлбэл хатан хаан II Елизавета нь Австралийн, Антигуа ба Барбудагийн хатан хаан хэргэмтэй гэх мэтээр бөгөөд эдгээр орнууд нь хаант засаглалтай (realms) гэж тооцогдох ба хүн ам нь хамжлагатнууд нь юм. Хаант засаглалтай хамтын нийгэмлэгийн Засгийн газар шинэ саналыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Ерөнхий сайд Дэвид Кэмерон саммитийн өмнө сэтгүүлчдэд тайлбар хийгээд “бага хүү нь том охиных нь өмнө эрэгтэй хүн учраас хаан болно гэдэг бол орчин үеийн улс орон гэсэн бидний статусыг зөрчиж байна” гэжээ. Хатан хаан II Елизавета саммитийг нээхдээ хаан ширээ залгамжлах журам дээр нэг их удалгүйгээр Хамтын нийгэмлэгийн орнуудад энэ жил “Эмэгтэйчүүд бол өөрчлөлтийн хөтөч” гэсэн уриан дор явагдсаныг сануулав. “Энэ бүгд нь манай хамтын нийгэмлэгт бүрэн нээгдээгүй их нөөц байгааг надад сануулж байна. Тэр нь бүх охид ба эмэгтэйчүүдэд өөрсдийн чухал үүргийг бардам биелүүлэх замыг олж хайхад биднийг урамшуулж байна” хэмээн хатан хаан онцолжээ. Сарын дундуур хатан хаан ширээ залгамжлах журмыг өөрчлөхөд нь албан ёсны зөвшөөрлийг ерөнхий сайдад өгсөн байв. Энэ асуудал анх 1997 онд гарч ирэхэд хатан хаан бас л зөвшөөрч байсан билээ. Сүүлийн жилүүдэд хаан ширээ залгамжлах журам нийтдээ 11 удаа хөндөгдөж байгаад Уэльсийн жононгийн том хүү Уильям энэ жил Кэтрин Мидлтонтай гэрлэсний дараа чухал агуулгатай болон гарч ирлээ хэмээн ВВС тэмдэглэсэн байна. Хуримын дараа хосууд Кембрижийн герцог ба герцогийн ахайтан  цолтой болсон юм. Хэрэв Кембрижийн герцогийн гэр бүлд охин төрвөл тэр нь өвөө ба эцгийнхээ дараа хаан ширээнд залагдах юм. Тэдний гэр бүлд эрэгтэй дүү нар төрсөн ч тэд хаан ширээнд суухгүй.

Шинэ журам нь эсрэг хүчтэй байсан бол II Елизаветагийн охин хаан ширээ зэлгамжлагч ахаасаа хоёр дүү Анна гүнжид хаан ширээнд ойртох боломжийг өгөх байв. Үүнээс өмнө Анна ба түүний хүүхдүүд нь байраа Аннагийн бага дүү Йоркийн герцог  жонон Эндрю ба Уэссексийн герцоге жонон Эдвард ба тэдний үр хүүхдэд байраа алдахаар байжээ.  The Daily Mail сонин шинэ журмыг эрт дээр үеэс хэрэглэж ирсэн бол ямар байхыг эрэгцүүлэн үзжээ.  Хаан VII Генрихийг шинэ журмаар бол 1509 онд том охин Маргарет нь залгамжлах байсан ба шашины эсэргүүцлийн хэлбэрээр феодалын эсрэг хийгдсэн Реформацийн хөдөлгөөн хийгдсэнийхээ дагуу явагдахгүй байсан байх. ХХ зууны эхээр уг журмыг хэрэглэсэн бол хатан хаан “Европын эмээ” Викторийн дараа түүнийг  VII Эдвард биш хатан хааны охин Германы хатан хаан-эх Виктория залгамжлах байв. Хөгшин байсан II Виктория эхийнхээ дараа хаан ширээнд суугаад хэдэн сарын дараа өөд болсон бол түүний хүү Германы эзэн хаан II Вильгельм (Их Британид бол V Вильгельм гэгдэх байсан) Британийн хаан болох байжээ. Энэ тохиолдолд өнөөгийн хатан хаан “хэн ч мэдэхгүй гүнж Пруссийн Мария-Цецилия” байх байлаа. Хэрэв ингэж явсан бол дэлхийн нэг ба хоёрдугаар дайн гарахгүй байхаар байв.

Хаан ширээ залгамжлах журмаас хаантны гэр бүлийн гишүүн католиктай гэрлэсэн бол хаан ширээнд сууж болохгүй гэсэн заалтыг хэрэгсэхгүй болгож байна. Тухайлбал, өнөөгийн хаан ширээ залгамжлагчийн арваннэгдүгээр салааны гүнж Аннагийн нөхөр Питер Филипс 2008 онд протестант шашинд орж байв. Хаантан өөрөө албан бусаар Англикан шашины тэргүүн гэгдэх учир “сүсэг бишрэлийг хамгаалагч” болон протестант байх ёстой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж